/ / ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ БОЛОН ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ БОЛОН ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтнуудад Монгол Улсын Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газрын шагнал, хугацааны цагдаагийн цолоор шагнах болон цагдаагийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр /2023.11.25/ боллоо. Үүнд:
- Хууль, зүй дотоод хэргийн яамны шагнал “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр 1 алба хаагч,
- Хууль, зүй дотоод хэргийн яамны шагнал “Хүндэт жуух бичиг”-ээр 2 алба хаагч,
- Хугацааны “Цагдаагийн дэд хурандаа” цолоор 1 алба хаагч,
- Хугацааны “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор 5 алба хаагч,
- Албан тушаалын “Цагдаагийн дэслэгч” цолоор 4 алба хаагч,
-Хугацааны “Цагдаагийн ахлах ахлагч” цолоор 1 алба хаагч,
-Хугацааны “Цагдаагийн ахлагч” цолоор 4 алба хаагч,
-“Цагдаагийн дэд ахлагч” цолоор 1 алба хаагч,
- Дотоодын цэргийн “Ахлах ахлагч” цолоор 1 алба хаагч,
-“Ахлагч” цолоор 2 алба хаагч,
- “Цагдаагийн албаны төлөө-1” зэргийн медалиар 2 алба хаагч,
-“Цагдаагийн албаны төлөө-2” зэргийн медалиар 6 алба хаагч,
-“Цагдаагийн албаны төлөө-3” зэргийн медалиар 6 алба хаагч нийт 37 алба хаагч шагнагдсан байна.
Мөн үеэр Цагдаагийн байгууллагад шинээр орсон 11 алба хаагч нараар тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулж, туганд хүндэтгэл үзүүллээ.
Цол, шагналаар шагнагдсан болон тангараг өргөсөн нийт алба хаагчиддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна