/ / “УЛАМЖЛАЛ БА ШИНЭЧЛЭЛ" УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“УЛАМЖЛАЛ БА ШИНЭЧЛЭЛ" УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Ахмадын байгууллага, ахмад настны талаар авах арга хэмжээ" (код 947) журмыг удирдлага болгон ахмадын хороотой хамтран ажиллах, уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Уламжлал ба шинэчлэл” уулзалт, хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус цагдаагийн газрын зөвлөлийн өрөөнд зохион байгууллаа. Уулзалтад Цагдаагийн газрын дарга, зөвлөлийн гишүүд, улсын тэргүүний ахмадын хорооны дарга, удирдах зөвлөл, ахмад ажилчид оролцож, Ахмадын хорооны дарга, бэлтгэл хошууч Х.Болдбаатар ахмадын хорооноос хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан юм. Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Мөнхбаяр уулзалтын үеэр "Ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, ахмад ажилчдын ажиллаж байсан үеийн тэргүүн туршлагыг шинэ залуу алба хаагчдад судлан таниулахад бид бүгдийн хамтын ажиллагаа чухал" байгааг дурдаж, цаашид хамтран ажиллах гэрээний шинэчилсэн төслийг танилцуулан, санал, бодлоо солилцлоо.
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна