/ / “ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН СОНГОДОГ ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН СОНГОДОГ ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион явагдсан “Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн”-нд 15 байгууллагын 250 гаруй тамирчин, насанд хүрэгчдийн, мастер-1, мастер-2, эмэгтэйчүүдийн ангиллын нийт 19 жинд хоёр өдрийн турш өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд Дорнод аймгийн Пауэрлифтингийн холбооны тамирчин, Цагдаагийн газрын эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхтөр -74 кг-ийн жинд амжилттай оролцон, “Суулт”-ийн төрөлд 192.5кг өргөж 4 дүгээр байр, “Цээж шахалт”-ын төрөлд 145кг өргөж 1 дүгээр байр, “Таталт”-ын төрөлд 212.5кг өргөж 3 дугаар байр, нийлбэр 550 оноогоор “ДЭД БАЙР”-т шалгарч, мөнгөн медалийн эзэн боллоо.

Цагдаагийн ахмад Б.Энхтөрдөө баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна