/ / ЗҮҮН БҮСИЙН АЛБА ХААГЧДЫН ДУНД ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

ЗҮҮН БҮСИЙН АЛБА ХААГЧДЫН ДУНД ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Эрүүгийн цагдаагийн алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн хангах, алба хаагчдын бие бялдрын түвшинг дээшлүүлэх, хамт олонч нөхөрсөг уур амьсгалыг бий болгох зорилгоор зүүн бүсийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нарын дунд “Волейболын тэмцээн” 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгийн 6 багийн 42 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс

1-р байр Хэнтий аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид

2-р байр Төв аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид,

3-р байр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид шалгарч шагнагдлаа.

 НИЙТ БАГ ТАМИРЧИДДАА ЦААШДЫН ТЭМЦЭЭН, УРАЛДААНД НЬ АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна