/ / ДОРНОД АЙМГИЙН 2015 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

ДОРНОД АЙМГИЙН 2015 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

Аймгийн хэмжээнд 2015 оны 1 дүгээр сард 72.3 сая төгрөгний хохиролтой, 42 холбогдогчтой,  эрүүгийн 57 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4 хэргээр буюу 6.5 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 66.7 хувьтай буюу 20.3 хувиар өсчээ.

            Гэмт хэргийн улмаас 2 хүн нас барж, 14 хүн гэмтэж, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын 14.4 сая төгрөг буюу 20.0 хувийг нөхөн төлүүлж, 16.0 сая төгрөгний хөрөнгийг битүүмжлэв.

            Үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл:

            -хүний амь нас хохирсон хэрэг 3 буюу 5.3 хувь

            -бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг 14 буюу 24.6 хувь

            -хулгайн хэрэг 16 буюу 28.1 хувь

            -үүнээс: малын хулгайн хэрэг 7 буюу 12.3 хувь

            -ашиглалын хэрэг 1 буюу 1.7 хувь

            -танхайн хэрэг 3 буюу 5.3 хувь

            -зам тээврийн гэмт хэрэг 5 буюу 8,8 хувь

            -дээрэмдэх хэрэг 5 буюу 8.8 хувь

            -булаах хэрэг 1 буюу 1.7 хувь

            -байгаль хамгаалах журмын эсрэг хэрэг 2 буюу 3.5 хувь

            -бусад хэрэг  6 буюу 10,5 хувийг тус тус эзэлж байна.

 Зам тээврийн осол 5 дахин /5 нэгжээр/, дээрэмдэх хэрэг 5 дахин |5 нэгжээр|, булаах хэрэг 100 хувиар /1 нэгжээр/,  ашиглалын хэрэг 100 хувиар /1 нэгжээр/, байгаль хамгаалах журмын эсрэг хэрэг 100 хувиар /1 нэгжээр/, албан тушаалын хэрэг 100 хувиар /1 нэгжээр/,  танхайн хэрэг 50.0 хувиар /1 нэгжээр/, бусад хэрэг 20.0 хувиар /1 нэгжээр/ тус тус өсч,  бусдын биемахбодид гэмтэл учруулах хэрэг 22.2 хувиар /4 нэгжээр/,  хулгайлах хэрэг 42.5 хувиар /12 нэгжээр/, үүнээс мал хулгайлах хэрэг 73.9 хувиар /17 нэгжээр/, залилах хэрэг 300.0 хувиар /3 нэгжээр/, хүний амь нас хохирсон хэрэг 25.0 хувиар \1 нэгжээр\ тус тус буурсан байна.

 Үйлдэгдсэн бүх хэргийн 16 буюу 28.1 хувь нь хулгайн хэрэг, хулгайн хэргийн 6 буюу 37.5 хувийг мал хулгайлах хэрэг эзэлж байгаа ба хулгайлах хэргийн илрүүлэлт 50.0 хувь /өмнөх оныхоос 13.6 хувиар өссөн/, үүнээс мал хулгайлах хэргийн илрүүлэлт 57.1 хувь /өмнөх оны мөн үеэс 27,2 хувиар өссөн/ үзүүлэлттэй байна.

 Бүртгэгдсэн гэмт хэргүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл гудамж талбай, албан газар, гэр орон сууц, бусад газарт үйлдэгдсэн хэрэг 2-11 нэгжээр буюу 25,0%-200,0%-иар, хүнд гэмт хэргийн гаралт 3 нэгжээр уюу 100.0 хувиар, согтуугаар, бүлэглэн, эмэгтэй хүн оролцож үйлдэгдсэн хэргүүд 2-4 нэгжээр буюу 15.4%-300%-иар өсч, олон нийтийн газар, бэлчээрт үйлдэгдсэн хэрэг 2-14 нэгжээр буюу 40.0-82.3 хувиар, хөнгөн, хүндэвтэр хэргийн гаралт 7-10 нэгжээр буюу 21,2-40.0 хувиар, хүүхэд оролцож үйлдэгдсэн хэрэг 1 нэгжээр буюу 50.0 хувиар тус тус буурч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг ижил түвшинд байна.

 Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл тухайн сард 750-г хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 120 нэгжээр буюу  19.0 хувиар өссөн, өмнөх оны үлдэгдэл 85, нийт  835 гомдол мэдээлэл шалгасан нь өнгөрсөн оны мөн үеэс 125 нэгжээр буюу 17.6 хувиар өсчээ. Гэмт хэргийн талаархи 204 /өнгөрсөн оны мөн үеэс 4 нэгжээр буюу 1.9 хувь буурсан/ гомдол мэдээлэл буюу 24.4 хувь, зөрчлийн талаархи 481 /өнгөрсөн оны мөн үеэс 101 нэгжээр буюу 26,6 хувь өссөн/ гомдол мэдээлэл буюу 57.6 хувь, бусад байдлаар 29 /өнгөрсөн оны мөн үеэс 28 нэгжээр буюу 28 дахин өссөн/ гомдол мэдээлэл буюу 3.5 хувийг шийдвэрлэж, 142 буюу 17.0 хувь ь шийдвэрлэгдээгүй үлдэгдлээр байна.

 Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 53 /өнгөрсөн оны мөн үеэс 10 нэгжээр буюу 15.8 хувиар буурсан/ гомдол мэдээлэл буюу 26.0 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн, 146 /өнгөрсөн оны мөн үеэс 2 нэгжээр буюу 1.4 хувиар өссөн/ гомдол мэдээлэл буюу 71.5 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан нь бүгд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлтэй байна. Шалгасан гомдол мэдээллийн 103 буюу 50.5 хувийг  0-5 хоногт шийдвэрлэжээ.

 Зөрчлийн талаархи гомдол мэдээллийн 8 буюу 1.6 хувийг торгуулийн хуудсаар, 383 буюу 79,6 хувийг шийтгэврээр тус тус торгож, 57 буюу 11.8 хувийг баривчлах, 31 буюу 6.4 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл ноогдуулан шийдвэрлэсэн, шалгасан гомдол мэдээллийн 481 буюу 100.0 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэжээ.

 Энэ хугацаанд  захиргааны  1557 зөрчил /өнгөрсөн оны мөн үеэс 366 нэгж буюу 30,7 хувиар өссөн/ илрүүлэн, 36 жолоочийн /өнгөрсөн оны мөн үеэс 16 нэгжээр буюу 80.0 хувиар өссөн/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 58 хүнд /өнгөрсөн оны мөн үеэс 36 нэгжээр буюу 163 хувиар өссөн/ баривчлах шийтгэл ноогдуулан, зөрчил гаргасан 1463 /өнгөрсөн оны мөн үеэс 314 нэгжээр буюу 27.3 хувиар өссөн/ иргэн, албан тушаалтан, байгууллагад 9 сая 941 мян. төгрөгний торгууль /өнгөрсөн оны мөн үеэс 120 мян.төг буюу 1.2 хувиар өссөн/ ноогдуулсан байна.

 Архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 449 хүнийг саатуулсан нь 256 нэгжээр буюу 36.3 хувиар буурсан байна. Саатуулагдсан хүний  5.5 хувь буюу 25 хүн /өнгөрсөн оны мөн үеэс 4 нэгж буюу 13.8 хувиар буурсан/  эмэгтэй хүн эзэлж байгаа ба тухайн сард насанд хүрээгүй хүүхэд саатуулагдаагүй нь өнгөрсөн оны мөн үеэс 3 нэгж буюу 300 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна