/ / "ДҮРЭМЧ ЖОЛООЧ 2015" ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

"ДҮРЭМЧ ЖОЛООЧ 2015" ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Тус цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас Хэрлэн сумын ИТХ, ГХУСАЗСЗөвлөл, "Хөдөдлгөөний соёл" ЗХО-чдын холбоо ТББ-тай хамтран хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, жолооч нарын замын хөдөлгөөний хууль дүрмийн мэдлэг, жолоодлогын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор төр захиргааны байгууллагуудын дунд "Дүрэмч жолооч 2015" тэмцээнийг 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр "Ухааны жолоо" авто сургуулийн дром дээр зохион явууллаа. Тэмцээн нь гэрийн даалгавар, тэмдэг нэрлэх, замын хөдөлгөөний хууль дүрэмтэй холбоотой асуулт, жолоодлогын ур чадвар, эрүүгийн болон захиргааны хариуцлагын тухай хуулиас замын хөдөлдгөөнд оролцогчидтой холбоотой асуулт хариултын төрлүүдээр явагдаж 1-р байранд Онцгой байдлын газрын "Аврагч" баг, 2-р байранд ЗХ-ний 327-р ангийн "Соёмбо" баг, 3-р байранд Цагдаагийн газрын "Цагаан шонхор" баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа. Уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна