/ / ТҮҮХТ ОЙГОО ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭЖ ӨНГӨРӨӨЛӨӨ.

ТҮҮХТ ОЙГОО ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭЖ ӨНГӨРӨӨЛӨӨ.

Дорнод аймагт Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээ 2015 оны 07 дугаар сарын 20-ны билэгт сайн өдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.Ойн арга хэмжээ морин цагт Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлж, ёслолын жагсаалд Чойбалсан цэргийн хүрээний анги, нэгтгэлүүд нэгдэн жагсаж, жагсаалыг цэргийн хүрээний командлагч Зэвсэгт хүчний 0327 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Өсөхбаяр командлан Аймгийн засаг дарга бөгөөд аймгийн зэвсэгт хүчний командлагч М.Бадамсүрэнд илтгэл өгсөнөөр үргэлжлэн зохион байгуулагдлаа.

Тус цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн 2015,07,08-ны өдрийн 127-р зарлигааар Дорнод аймаг дахь цагдаагийн газрыг "Цэргийн гавъяаны одон"-оор шагнасныг МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян хүндэтгэлтэйгээр гардуулж ойн баяр дээр баяр нэмсэн үйл ажиллагаа болсон.

Мөн байгууллагын ой тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаанд Аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх, бэлтгэл генерал Л.Гарамжил, МУ-аас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын яамны ахлах зөвлөх, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, ШШҮХүрээлэнгийн дэд захирал,цагдаагийн хурандаа Гантулга болон цагдаагийн газрыг удирдаж байсан үе үеийн дарга нар болох бэлтгэл цагдаагийн дэд хурандаа Л.Сүрэнжав, бэлтгэл цагдаагийн хурандаа Д.Базаргүр, Д.Цэрэндорж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатар, үе үеийн ахмадууд нарын нийт 160 орчим хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж ойн арга хэмжээнд оролцсон байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна