/ / ЦЭРГИЙН ГАВЪАНЫ ОДОНТ ЦАГДАА ГАЗАР ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.

ЦЭРГИЙН ГАВЪАНЫ ОДОНТ ЦАГДАА ГАЗАР ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн газрын 2015 оны Хөдөлмөрийн тэргүүний болон ажил мэргэжлийн шилдэг, оны онцлох алба хаагчдыг шалгаруулж, "Өргөмжлөл", мөнгөн шагналаар 13 алба хаагчийг шагнаж, ахлагч бүрэлдэхүүнээс офицер бүрэлдэхүүнд орж буй 6 алба хаагчийг “Цагдаагийн дэслэгч” цолоор шагналаа.

Цагдаагийн байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэхэд хамт олноо хошуучлан ажиллаж шагнагдаж байгаа алба хаагчддаа аймаг, хотын шагнал, Монголын залуучууды холбоо, Эмэгтэйчүүдийн холбооны шагналаар шагнахын сацуу сурлага, урлаг, спортоор амжилт гаргасан алба хаагчдын 21 хүүхдүүдийг шалгаруулж,  Монголын сурагчдын холбооны дээд шагналаар шагнаж урамшуулсан байна.

Арга хэмжээнд алба хаагч, тэдний гэр бүлд зориулсан урлагын хүндэтгэлийн тоглолт болохоос гадна 17 төрлийн сугалаа явуулж, алба хаагчдын азын тэнгэрийг мялаалаа.

Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлд шинэ ондоо аз жаргал, баяр хөөр, амжилт бүтээл дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

“Монгол төрийн цагдаагийн байгууллагын мэлмий тунгалаг, сонор хурц, алдар суу нь бадарч явах болтугай”.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна