/ / ДОРНОД АЙМГИЙН ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ДОРНОД АЙМГИЙН ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

ДОРНОД АЙМГИЙН ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ

 

 

 

Нэг: Удирдлага зохион байгуулалтын ажлын чиглэлээр;

 

Хоёр: Цагдаагийн ерөнхий газраас 2015 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн;

 

Гурав: Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын болон аймаг, нийслэл, дүүргийн өөрөө удирдах байгууллага, засаг даргын тушаал шийдвэр, захирамжыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн;

 

Дөрөв: Үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт, шинжилгээ үнэлгээ хийх, мэдээллийг тайлагнах чиглэлээр авсан арга хэмжээ, үр дүн;

 

Тав: Шүүх, Прокурорын мэдэгдэл, энгийн магадлалын дагуу авсан арга хэмжээ, үр дүн;

 

Зургаа: Цагдаагийн байгууллагад иргэд байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн тухай өргөдөл гомдол, мэдээлэл, санал хүсэлтийг шийдвэрлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажлын чиглэлээр;

 

 Долоо: Санхүү, нийгмийн асуудлын талаар авсан арга хэмжээний үр дүн;

 

Найм: Байгууллагын ахмад ажилтнуудын дунд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.

 

 

 

 

 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ ЦАГДААГИЙН ГАЗАР

ДОРНОД АЙМГИЙН ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

  

 

2016.01.05                                                                                                                           Хэрлэн сум

 

Нэг: Удирдлага зохион байгуулалтын

ажлын чиглэлээр

 

Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэр, Хууль зүйн сайд, ЦЕГ-ын даргын тушаал, үүрэг даалгавар, цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна.

Гэмт хэрэг эрх зүйн зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, шалгаж шийдвэрлэх, хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийн зохион байгуулалтын олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, олон нийтийн санал, санаачилга зөвлөмж, санал хүсэлтийг бодлого, шийдвэр, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан.

            Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ”, 2014 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 1 дэх хэсэг, 2014 оны 86, 99, 108, 126 дугаар тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 363, 364, 06 дугаар сарын 18-ны өдрийн 421, 06 дугаар сарын 26-ны өдрийн 440 дүгээр тушаалыг тус тус үндэслэн алба хаагчийн нэмэгдэл, цалин хөлс бүрэн бодогдон олгогдож байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05-р сарын 06-ны өдрийн 313 дугаар тушаалаар тус цагдаагийн газрын орон тоог офицер 83, ахлагч 76, энгийн 5 алба хаагч, гэрээт энгийн 5, нийт 169 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр баталж ирүүлсэн ба мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 399 тоот тушаалаар Матад суманд цагдаагийн хэсэг байгууллагдан 5 алба хаагчийн орон тоо нэмж, одоо нийт 174 орон тоотой ажиллаж ирлээ.

 “Хүний нөөцийн систем”, “Хяналт-шалгалт”-ын программд гэмт хэрэгт өртөж хохирсон, холбогдон шалгагдсан, сахилгын арга хэмжээ авагдсан нийт алба хаагчдын дэлгэрэнгүй мэдээллийг 2010-2015 оныг дуустал бүрэн шивж оруулсан.

Тус Цагдаагийн газраас Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшигийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, мөн оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшигийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Онцгой байдлын албатай хамтран дадлага сургуулилтийг 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 00 минутанд зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллаа.

Тус цагдаагийн газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажлын хэсэг томилох тухай” А/901 тоот тушаалаар томилогдсон баг албаны галт зэвсэг, хэрэгсэлд улирал бүр үзлэг тооллого явуулан, зэвсэг, хэрэгслийн өрөө, сейфийг цагдаагийн газрын жижүүрийн албаны хяналтанд байлгаж, өрөө, сейфийг нээж, хаасан тухай тэмдэглэл хөтөлж гарын үсгээр баталгаажуулан ажиллаж байна.

ЦЕГ-ийн даргын 1994 оны 298-н тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар  баталсан “ Холбооны техник хэрэгслийг эзэмших, хадгалах, бүртгэл тооцоог хөтлөх” заавар, ЦЕГ-ийн Холбооны албаны даргын 1998 оны 01 сарын 21-ны өдрийн “ Аймаг, Хотын цагдаагийн газар, хэлтсийн холбооны инженер албан тушаалтны ажил үүргийн заавар”, Цагдаагийн байгууллагийн үйл ажиллагааны журмын код 709, 710, 711 журмуудыг тус тус мөрдлөг болгон ажиллаж ирсэн.

Тус цагдаагийн газарт бүртгэлтэй гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг 3 аж ахуй нэгж байгууллага байгаад удирдамжийн дагуу шалгалт хийн хяналт тавин ажиллаж байна.

Дорнод аймгийн Цагдаагийн газар “Дорнод НАА” ХХК-тай байгуулсан харуул хамгаалалтын ажлын гэрээнд заасны дагуу Чойбалсан хот дахь цэвэр ус хангамжийн анги, цэвэр ус дамжуулах шугам насос, станцуудыг хамгаалах шалган нэвтрүүлэх 1-р пост, хяналтын 2,3-р постонд 1460 удаа 35040 хүн /цагийн харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж ажиллав.

Шалган нэвтрүүлэх 1-р пост хяналтын 2,3-р постонд алба хаагч нар албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа цэвэр усны анги хориотой болон ариун цэврийн бүсэд өдрийн болон өглөө оройн ээлжинд гарч ажилласан 5183 хүний бичиг баримт болон биед үзлэг шалгалт хийж, гаднаас хамгаалалттай объектод албан ажлаар нэвтэрсэн 1580 хүн, 2959 тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг шалгалт хийж нэвтрүүлж ажилласан байна.

Маршил Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Чойбалсан цэргийн хүрээний жагсаал 2015 оны 02 дугаар сарын 08, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн арга хэмжээ 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18.00 цагт аймгийн “Тусгаар тогтнол”-ын талбай дээр зохион байгуулагдаж Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнийг бүрэн хамрууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлэх тухай” 891 тоот тушаал, Цагдаагийн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Албаны бэлэн байдалд шилжүүлж үүрэг гүйцэтгэх тухай” А/91 тоот тушаалаар шинэ жилийн баяртай холбогдуулан алба хаагчдын албаны бэлэн байдлыг хангуулах, ажлын хариуцлага, сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл албаны бэлэн байдалд шилжүүлэн үүрэг гүйцэтгүүлж ажиллаа.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлэн ажиллуулах тухай” б/101 тоот тушаал, Цагдаагийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Албаны бэлэн байдалд шилжүүлж үүрэг гүйцэтгүүлэх тухай” б/18 тоот тушаалаар сар шинийн баяртай холбогдуулан цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнийг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл албаны бэлэн байдалд шилжүүлэн ажилласан.

ЦЕГ-ын даргын 2009 оны А/65 тоот тушаалын дагуу Өндөржүүлсэн болон албаны бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг гарган батлуулан, зураглал, хаягийн тодотголыг хийж нийт бие бүрэлдэхүүнийг 11 удаа, хэсэгчилсэн байдлаар тасаг албадыг 8 удаа албаны бэлэн байдлыг шалгаж ажиллаа.

Цагдаагийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, мэдээ мэдээллийг 24 цагаар  шалгах, алба хаагч нарыг мэргэжлийн удирдлагаар хангах, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор “ Жижүүр- Хяналт 2015” арга хэмжээг зохион байгуулан Цагдаагийн газрын  тасаг албадын дарга нараас жижүүрийн бүрэлдэхүүнд гарч алба хаагч нарт зааварчилан ажиллаж байгаа нь үр дүнтэй шинэлэг ажил болж байна.

Жижүүрийн шуурхай албанд иргэд, байгууллагаас ирж байгаа дуудлага мэдээллийг нэгдсэн праграммд оруулан өдөр бүр тулгалт хийж дуудлага хүлээж авсан хугацааг дуудлаганд очсон хугацаагаар тооцон дүгнэж байна.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэстэй хамтран ажиллах удирдамжийн дагуу иргэд, байгууллагаас ирж байгаа дуудлага мэдээллийн шийдвэрлэлт, нөхцөл байдлыг судлах, үнэлэх, туршлага солилцох, мэргэшүүлэх чиглэлээр Хариуцлагатай зохицуулагч, ерөнхий зохицуулагч, мэдээлэл хүлээн авагч нарыг 5 хоногийн хугацаатай томилон ажиллууллаа.

Тус аймгийн хэмжээнд Үйлдвэрчний эвлэлийн холбооноос улсын хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хэлэлцээрийг дэмжиж иргэд хөдөлмөрчдийн цуглаан зохион байгуулахаар Хэрлэн сумын Засаг даргад хүргүүлсэн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 тоот “Цуглаан зохион байгуулах мэдэгдэл”, Хэрлэн сумын Засаг даргаас цуглаан хийхийг зөвшөөрч, хууль журмын дагуу бүртгэж авсан тухай 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2/16 тоот албан бичгийг хүлээн аваад тус цагдаагийн газраас аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд санамж, анхааруулгыг 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 33/6/43 тоот албан бичгээр хүргүүлэн, хууль журмын хүрээнд хяналт тавьж ажиллалаа.

            Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газраас 2015 оны 02 дугаар сарын 26, 27-ны өдөр наадмын талбайд “Тэмээчдийн зөвлөгөөн”, “Тэмээн соёлын өдөр” арга хэмжээ, Гурванзагал суманд 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан “Түмэн адууны баяр”, “Адуучин” тэмцээний хамгаалалтыг тус тус зохион байгуулсан.

            Аймгийн уяачдын холбооноос 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дээд гурван насны, Хэрлэн сумын уяачдын холбооноос 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр доод гурван насны морины уралдаан Баянтүмэн сумын морин уралдааны газарт зохион байгуулагдах үеийн хамгаалалтыг зохион байгуулсан.

Тус аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “Ногоон хөв” гэх газар нутаглах малчин Н.Даваасүрэнгийн суурьт 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 4 тооны үхэрт малын  “Галзуу” өвчний шинж тэмдэг, Матад сумаас урагш 15 км ”Гашууны гол” гэх газар оршин суух Сэрдамбын Наранбаатарын малд 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр малын “Цэцэг” өвчний шинж тэмдэг тус тус илэрч сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллах үед хамгаалалтуудыг зохион байгуулж ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшигийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, мөн оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшигийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн онцгой байдлын албатай хамтран дадлага, сургуулилтийг 2014 оны 03 дугаар сарын 27, 09 дүгээр сарын 27 өдрийн 16 цаг 00 минутанд зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаа.

Тус аймгийн хэмжээнд Гамшигаас хамгаалах мэргэжлийн анги, байгууллагуудыг оролцуулсан “Гамшигаас хамгаалах команд штадын дадлага сургалт” 2015 оны 09 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд аймгийн төвд зохион байгуулагдлаа.

Аймгийн засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Гамшигаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах тухай” А/381 тоот зохирамжийн дагуу тус цагдаагийн газраас гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, хэв журам сахиулах штабын байрны тохижилт, бичиг баримт, байгууллагын болон алба хаагч нарын бэлэн байдалд байвал зохих эд зүйлийн бэлтгэл, хүн хүч, техник хэрэгслийн судалгааг гарган бэлтгэл ажлыг хангаж ажиллаа.

2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09.00 цагаас 22.00 цагийн хооронд аймгийн Засаг даргын тамгын газарт “цагийн байдал 1” Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ”, “цагийн байдал 1” Шороон болон цасан шуургын талаар өгөгдөл, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 04.30 цагт Хэрлэн сумаас зүүн хойш 15 км зайд мэргэжлийн анги байгууллагууд хээрийн штаб байгуулж “цагийн байдал 3” Ой, хээрийн түймрийн үед авах арга хэмжээний өгөгдөл өгч тус тус ажиллуулан “Гамшигаас хамгаалах команд штадын дадлага сургалт”-ыг зохион байгуулсан ажлын хэсгээс “А” үнэлгээтэй дүгнэлээ.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар төлөвлөгөөний дагуу цагдаагийн газраас санаачлан хууль, хяналтын байгууллагын оролцоотойгоор хөдөөгийн 13 сумын иргэдэд тайлан мэдээлэл хийх, санал хүсэлтийг хүлээн авах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулан урлагын арга хэмжээгээр үйлчилгээ үзүүллээ.

Тус цагдаагийн газраас Хэрлэн сумын Засаг даргын тамгын газартай хамтран аймгийн төвийн 10 багт 2015 оны 02, 03 дугаар сард 2014 оны тайлан тавих ажлыг хуваарийн дагуу зохион байгуулж 10 багийн 900 гаруй иргэдэд,  2015 оны 10 дугаар сард цагдаагийн газраас 2015 онд хийсэн ажлын тайлан тавих ажлыг зохион байгуулан 800 орчим иргэдийг хамруулж санал хүсэлтийг хүлээн авч бие бүрэлдэхүүнд танилцуулан санал хүсэлтийн мөрөөр тодорхой ажлыг зохион байгуулан хариу өгч ажиллаа.

ЦЕГ-ын зөвшөөрлөөр тус цагдаагийн газрын 2015 оны сургалт соён гэгээрүүлэх ажлын хүрээнд болон цагдаагийн газрын 80 жилийн ойг угтаж, хийх ажлын хүрээнд нийтийн хэв журам хамгаалах тасгаас 17 алба хаагч Монгол Улсын Хавиргын хилийн боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны Алтан-Эмээл, Манжуур хотуудаар 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаанд аялууллаа.

Мөн цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчдийг Дорноговь аймгийн Сайншанд сум болон Замын-Үүд суманд байгаль, түүхийн дурсгалт газруудаар 5 хоногийн хугацаанд 2015.03.17-ноос 2015.03.21-ний өдрүүдэд, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн алба хаагчдыг мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны Алтан-Эмээл, Манжуур хотуудаар аялуулсан.

Цагдаагийн газрын 80 жилийн ойг угтаж бие бүрэлдэхүүний дунд “Тэргүүний удирдах алба хаагч”, “Тэргүүний мөрдөн байцаагч”, “Тэргүүний хэсгийн байцаагч”, ”Тэргүүний хэсгийн төлөөлөгч”, “Тэргүүний цагдаа”, “Тэргүүний аж ахуйн ажилтан” зэрэг төрлүүдээр болзолт уралдааны удирдамж боловсруулан даргын зөвлөлийн хурлаар батлуулан, удирдамжын дагуу явагдаж байна.

Аймгийн засаг дарга, сумын засаг дарга, сумдын хэсгийн төлөөлөгч нарын 2015 онд хамтран ажиллах гурвалсан гэрээг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд байгууллаа.

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, хэлтсийн дарга нарыг хамруулан “Хишиг өдөр” арга хэмжээг орон нутгийн 4 телевизтэй хамтран зохион байгуулж үйл ажиллагаагаа сурталчилав.

Цагдаагийн газрын 80 жилийн ойн арга хэмжээг угтаж 2015 оны 05 дугаар сард алба сурталчилах 1 сарын аяныг тасгуудын дунд удирдамж, төлөвлөгөөний дагуу зохион байгуулан тухай бүр үр дүнг тооцон ажиллаж байна.

Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Засгийн газрын 2012 оны 115 дугаар тогтоол, Хэрлэн сумын ИТХ-ын 2014 оны 06 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны А/01 тоот захирамжийн дагуу орон нутгийн хөгжлийн сангийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бараа ажил, үйлчилгээг худалдан авах эрхийг Цагдаагийн газарт шилжүүлж холбогдох тендер явуулах хууль тогтоомжийн хүрээнд согтуурлын зэрэг шалгагч багаж, хурд хэмжигч багаж худалдан авах хөрөнгө оруулалтын ажлыг цагдаагийн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/10 тоот тушаалаар үнэлгээний хороо байгуулагдаж сонгон шалгаруулалтанд “Техник Монде” ХХК шалгарч 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг “Speed gun Pro” маркийн автомашины хурд хэмжигч 2 ширхэг, “Drager Alcotest-6810” маркийн согтуурлын зэрэг шалгагч багаж 1 ширхэг тус тус хүлээн авч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр үйл ажиллагаанд ашиглаж байна.

Хэрлэн сумын засаг дарга, иргэдийн төлөөгчдын хурлын дарга нарт  сургуулийн бүсэд аюулгүй орчин бүрдүүлэх ажил зохион байгуулах, төсөв, хөрөнгийг шийдвэрлүүлэх ажлын саналыг хүргүүлсэнээр Хэрлэн сумын хөгжлийн сангийн хөрөнгөөр Хэрлэн сумын Улсын тэргүүний 1-р сургууль, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн орчимд хурд сааруулагч, замын тэмдэг, тэмдэглэгээ, хаалт хашилт байрлуулах ажлын сонгон шалгаруулалт,  тендерт “Авто агро” ХХК шалгарч, гүйцэтгэлийг 100 хувь гүйцэтгэн хүлээн авах комисст 2015.05.30-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Оч баригч”, “Хамгаалах малгай-Хяналт”, ”Хорио цээр-Хяналт”, “Даатгал-Хяналт-2”, ”Цагаан-Овоо-Хяналт”, “Хөдөлгөөний хурд”, ”Төмөр замын гарам” зэрэг сэдэвт нэгдсэн, хэсэгчилсэн, арга хэмжээнүүдийг зохион байгуулан үр дүнг тооцон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл, сурталчилгаа, зөвлөмж өгч ажилласан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр жолооч бэлтгэх сургуулиудтай хамтран “Замын хөдөлгөөний хууль, дүрмийг сурталчилах 1 сарын аян” арга хэмжээг зохион байгуулах удирдамж, төлөвлөгөө, хуваарийг төлөвлөн цагдаагийн газрын даргаар батлуулан сургуулиудад хүргүүлсэн. Хуваарийн дагуу “Хөдөлгөөний соёл” ТББ-аас Дорнод ТВ-тэй хамтран “Шөнийн толь” теле нэвтрүүлэг, “Жолооч, явган зорчигчийн үүрэг” сэдвээр телевизийн сургалтыг бэлтгэн нэвтрүүлж байна.

Чойбалсан хотын 114 уулзвар, цэгт телекамер байрлуулах судалгаа, төслийг IZAR ZONE LLC помпанитай хамтран боловсруулж Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Захирагч П.Мөнхтөрт 2014.10.24-ны өдрийн 5/1869 тоот бичгээр хүргүүлсэнээр 2015 оны Хэрлэн сумын хөгжлийн сангийн 30 сая төгрөгний төсөв, хөрөнгө батлагдсанаар 3 дугаар улиралд “Айзарзоне” ХХК 114 цэгт буюу хотын гудамж зам, талбайн 76 хувийг камерын хяналттай болгох ажлын зураг, төсөл, төсвийн судалгаа, танилцуулгыг бэлтгэн 2015.09.30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 2015.09.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж хэлсэнтэй холбогдуулан бэлэн бусаар торгох төхөөрөмж “Police reader” багажийг худалдан авах төсөв хөрөнгийг шийдвэрлүүлэх талаар цагдаагийн газрын даргын 2015.09.14-ны өдрийн 37/1624 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад санал хүргүүлж 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 16 дугаар хурлаар аймгийн 2016 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд  4 ширхэг шалгах багажийг  худалдан авах төсөв, хөрөнгийг тусгаж шийдвэрлэсэн. Одоогоор замын цагдаагийн газраас олгосон 2 ширхэг “Police reader” багажийг 2015.12.01-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Монгол улсын стандарчиллын үндэсний зөвлөлийн 2013.09.25-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Таксийн үйлчилгээ, Ерөнхий шаардлага МNS 5122:2013” стандартыг орон нутагт хэрэгжүүлэх, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагыг тогтоох, такси үйлчилгээг  төрийн зохицуулалт бодлогоор хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах саналыг Цагдаагийн газрын даргын 2015.08.13-ны өдрийн 37/1442 тоотор аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргад хүргүүлсэн.

 

Хоёр: Цагдаагийн ерөнхий газраас 2015 онд дэвшүүлсэн

зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд

 

Цагдаагийн байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн зорилтыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль бусад хууль тогтоомжийг чанд сахин мөрдөж, гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоох, нотлох баримтыг хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн, гэмт хэргийн улмаас эд материал болон сэтгэл санааны хохирол учирсан иргэдийн хохирлыг нөхөн төлүүлэх, эрх ашгийг хамгаалах, нуугдмал хөрөнгийг илрүүлэн эд хөрөнгө битүүмжилж, ял болон иргэний нэхэмжлэлийн хохирол нөхөн төлөх нөхцөлийг бүрдүүлэх, яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй болон бусад үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдэд эзэн холбогдогчийг олж тогтоох, гэм бурууг нотолсон баримтуудыг хууль зүйн дагуу бүрдүүлэх ажиллагааг эрчимжүүлж, ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, иргэд олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэж ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, ерөнхий менежертэй 2015 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүгийн цагдаагийн тасаг, төлөвлөлт, зохион байгуулалтын тасаг, хэрэг бүртгэлт мөрдөн байцаах тасаг, нийтийн хэв журам хамгаалах тасаг, замын цагдаагийн тасаг, Баян-Уул, Халхгол, Матад сум дахь цагдаагийн хэсэг, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга нартай үр дүнгийн гэрээг байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд мөрдөгдөх шинээр гарсан болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, холбогдох бусад эрхийн акт, албан тушаалтнаас гаргасан шийдвэр, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, заавар, журам зэрэг алба хаагчдын заавал мэдэж байвал зохих шаардлагатай мэдээ, мэдээллийн сан бүрдүүлэн алба хаагчдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.

            Алба хаагчдын сахилга ёс зүй, харилцааны соёлыг дээшлүүлэх, гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бие бүрэлдэхүүний дунд “Сахилга хариуцлага ёс зүйг дээшлүүлэх 45 хоногийн аян”-ыг зохион явуулж, ажлын дүнг цагдаагийн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар ээлжит зөвлөлийн хуралд танилцуулан, цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд сахилга ёс зүйн чиглэлээр аяныг “Иргэдэд үйлчлэх ажил үйлчилгээг дээшлүүлье” нэрийн дор 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэж, сахилга хариуцлагын зөвлөгөөн болон албаны нэгдсэн цуглралтыг улирал бүр “Ажлын үр дүнг дээшлүүлье” уриан дор бие бүрэлдэхүүний дунд зохион явуулж ажилласан.

            Албаны сургалт 3 дугаар улиралын байдлаар алба хаагч нарт гадны сургалт 10 удаа дотоодын сургалтыг 12 удаа явуулаад байна. Сэтгэл зүйн чиглэлээр 2 удаа, төлөвлөгөөнд тусгагдаагүй удирдах бүрэлдэхүүнээс ирүүлсэн журам заавараар 8 удаа тус тус сургалтыг ороод байна.

            Сахилга ёс зүйн зөрчил гаргаж сахилгын шийтгэл оногдуулсан алба хаагч нэг бүрээр бие бүрэлдэхүүнд гаргасан алдаа дутагдлаа дахин давтахгүй байх чиглэлээр сургалтын материал бэлдүүлж сургалтыг хуваарийн дагуу явуулж хэрэгжиж ажиллаж байна.

            Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газраас 2015.01.28-ны өдрийн 13/197 тоотын дагуу бичиг хэргийн эрхлэгч цагдаагийн дэд ахлагч У.Уранцэцэгийг 2015.02.25-26-ны хооронд арга зүйн зөвлөгөөнд хамруулсан.

Цагдаагийн газрын алба хаагчдын 86 гэр бүлтэй уулзаж, ахуй амьдралтай нь танилцаж, шалтгаангүйгээр ажил болон сахилга ёс зүйн зөрчил гаргасан 44 алба хаагчийн шалтгаан нөхцлийг шалган, үндэслэлийг бодитой тогтоож ажлын үр дүнгээр тооцон ажил сайжруулах хугацаатай үүрэг өгч, алдаан дээр суралцах сургалтыг бие бүрэлдэхүүнд орж ажилласан.

Цагдаагийн байгууллагаас иргэд, төр, олон нийттэй харилцах, хамтын ажиллагааг сайжруулах, цагдаагийн ажил, үйлчилгээг иргэдэд шуурхай хүртээмжтэй хүргэх чиглэлээр “Мижи” ТВ-ээр “Хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр шууд нэвтрүүлэг, мөн “Мижи” ТВ-ийн сэтгүүлч, сурвалжлагч нарыг оролцуулсан цэнгээнт “Хишиг өдөр” нэвтрүүлэг, “Гол зам” цуврал нэвтүүлэг, Монголын радио, орон нутгийн радиод урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх булан болон иргэдийн нийтийн эргүүлийг үе шаттайгаар ажиллуулах зэрэг олон талт ажил, үйл ажиллагааг зохион явууллаа.

             Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтаж зохион байгуулах ажлын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу “Марш тактикийн аварга шалгаруулах” тэмцээнийг 2015.03.21-ний  өдөр, Хилийн цэргийн 0132 дугаар анги, ЗХ-ний 0327 дугаар ангийн техникийн албатай хамтран цагдаагийн газрын хэмжээнд зохион байгуулсан.

Мөн цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баярыг угтаж тасаг албадын дунд “Цасны баяр”-ын арга хэмжээг 2015 оны 01 сарын 24-ний өдөр Хэрлэн гол дээр зохион байгуулж алба хаагч нар 1 өдрийг цэвэр агаарт гэр бүл хамт олны дунд тэмдэглэн өнгөрүүлэв.

Цагдаагийн газрын хэмжээнд тэмдэглэлт баяр, соён гэгээрүүлэх ажил, ёслолын арга хэмжээг зохион явуулах хуваарийн дагуу цагдаагийн газрын ахмад ажилтануудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2015.03.10-ны өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг 2015.03.06-ны өдөр тус тус зохион байгууллаа. 

Аймаг орон нутгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд дүгнэлт хийж, тодорхой төрлийн гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, албадын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газар болон Гэмт хэрэгтэй тэмцэх алба, Эрүүгийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах албадаас улсын хэмжээнд зохион байгуулсан “Хяналт-Шийдвэрлэлт”, “Алт-судалгаа-2015”, “Тариалан”, ”Чанаргүй барилга”, “Тэтгэвэрийн сан”, “Тэсрэх бодис”, “Эко-2015”,“Арал дугаар”, “Илрүүлэлт”, “Сар шинэ” ,”Вакцин” нэгдсэн арга хэмжээнүүд, цагдаагийн газрын даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу тасгийн алба хаагчдын хүчээр “Дэрэвгэр жиргэрүү”, “Алт-2015”, “Цагаан зээр”, “Такси”, “Мал 2015”, “Илрүүлэлт-1”, “Мотоцикль-Унадаг дугуй”, “Ноолуур”, “Акц”, “Судалгаа -Хяналт”, “Оргодол-1,2”, “Шийдвэрлэлт”, “Цахим тоглоом”, “Борлуулагч”, “Сэжигтэн” зэрэг 16 нэгдсэн, 21 хэсэгчилсэн арга хэмжээг цагдаагийн газрын хэмжээнд төлөвлөгөө удирдамжийн дагуу 7-45 хоногийн хугацаагаар зохион явуулж үр дүнг тооцсон байна.

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн төрөл, тасаг, албад болон Авто тээвэр, Онцгой байдал, Даатгал, Татвар, оношлогооны байгууллагуудтай хамтран “Шинэ жил”, “Оюутан тээвэр-Хяналт-1,2”, ”Сар шинэ”, “Даатгал-Хяналт”, ”Хөлөнбуйр-Хяналт”, ”Баяндун-Хяналт”, “Халтиргаа гулгаа-Хяналт”, “Авто зогсоол”, “Оюутан тээвэр-1, 2”, “Оч баригч”, “Хамгаалах малгай”, “Хорио цээр”, ”Төмөр замын гарам”, “Замын хөдөлгөөний хяналт”, “Хурд ба Аюулгүй байдал”, “Эргүүл-Хяналт”, “Баяр наадам-2015”, “Шөнийн хяналт-1, 2, 3”, “Хурд-Хамгаалах бүс-Мотоцикль”, “Оюутан тээвэр-2”, ”Хөдөлгөөний хяналт”, “Хяналт шалгалт”, ”Хамгаалах бүс ба гэрэлтүүлэх хэрэгсэл”, “Хөлөнбуйр-Шугамчилсан шалгалт”, “Хамгаалах бүс ба дугуй”, Согтуу жолооч-Дугуй”, “Аюулгүй тээвэр-Техникийн хяналт”, “Шил арчигч-Цан үлээгүүр”, “Уулзвар гарц”, “Хөдөлгөөний аюулгүй байдал”, “Урьдчилан сэргийлэлт-Согтуу”, ”Өвлийн зам”, ”Хамтын ажиллагаа-хяналт”, ”Хулгайн тээвэр” зэрэг сэдэвт нэгдсэн, хэсэгчилсэн, тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулан үр дүнг тооцож хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл, сурталчилгаа хийж ажилласан.

2015 онд Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 60, зам тээврийн ослын шинжтэй 128 дуудлага, мэдээллийг хүлээн авч хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хуулийн хугацаанд прокурорт хүргүүлсэн. Гудамж замын хяналт шалгалтаар 8865 зөрчил илрүүлснээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 639 зөрчлийг илрүүлэн ЗХАБТХ-ийн 27.1-д зааснаар 501 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 124 хүнийг Шүүхийн шийдвэрээр баривчлуулан, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 8226 хүнд 132,680,900 төгрөгний торгуулийн арга хэмжээ ногдуулж, ЦБҮАЖ-ын /код-411/ дагуу түр саатуулах үндэслэлээр 1750 тээврийн хэрэгслийг түр хадгалах байранд саатуулж,  иргэд, байгууллагаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг  гэмт хэрэг, осол, зөрчлийн нийт 1938 дуудлага мэдээллийг хүлээн авч бүртгэснээс гэмт хэргийн шинжтэй-60, зам тээврийн ослын шинжтэй 128, захиргааны зөрчлийн шинжтэй 1750 дуудлага, торгуулийн 7115 бүртгэлийг тоо бүртгэлийн мэдээллийн санд бүртгэсэн.

Аймгийн Засаг даргын 2015.08.06-ны өдрийн 03 тоот албан даалгавраар  мотоциклийн хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд 2015 оны 11 сарын 20-ны өдрөөс  2016 оны 03 сарын 10-ныг хүртэл түр хугацаанд хориглож хэрэгжилтийг хангах чиглэлээр орон нутгийн Мижи, Шинэ суваг, Дорнод ТВ, ТВ-6 зэрэг телевиз, FM-87.5 радио, Шүр захын узель зэрэг мэдээллийн хэрэгсэлээр ард иргэд, жолооч нарт мэдээллийг хүргүүлж хэрэгжилтийг 100 хувь хангуулан хяналт тавин ажиллаж байна.  Сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт Цагдаагийн газрын даргын  2015.11.25-ны өдрийн албан бичгээр аймгийн Засаг даргын албан даалгаварын хэрэгжилтийг хангуулах, хариуцсан нутаг дэвсгэрт мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах ажлыг зохион байгуулж биелэлт, үр дүнг илтгэх хуудсаар ирүүлэх талаар  ажлын үүрэг, чиглэл хүргүүлсэн.

 Цагдаагийн газрын алба хаагч нарт байгууллага аж ахуйн нэгжийг хуваарилан хариуцуулж, ГХУС чиглэлээр мэдээ, мэдээлэл хийлгэх ажлыг зохион байгуулан, нийт 385 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид хүрч ажиллан санамж, мэдэгдэл өгсөн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015.07.16-ны өдрийн Б/391 тоот тушаалаар хот хоорондын улсын чанартай, авто зам дайран өнгөрдөг сумдын нутаг дэвсгэрт “Хөдөлгөөнт авто эргүүл” ажиллуулах тухай өгөгдсөн үүргийн дагуу  2015.07.27-оос 2015.09.20-ныг хүртэл тус аймгийн Хөлөнбуйр, Булган сумдын нутаг дэвсгэрт хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хүчээр хөдөлгөөнт мото эргүүл, Баянтүмэн сумын нутаг дэвсгэр баруун цементэн гүүрний хойд талын замд Замын цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг, Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн Дорнод салбарын урамшуулалт эргүүлийн иргэдтэй хамтран 24 цагийн байнгын хяналтын пост, аймгийн төвд Нийтийн хэв журам хамгаалах тасагтай хамтран 4 чиглэлд хөдөлгөөнт авто эргүүлийг тус тус зохион байгуулан үүрэг чиглэл,  зааварчилгаар ханган ажиллууллаа.

Замын цагдаагийн газрын даргын 2015.11.05-ны өдрийн А/22 тоот тушаалаар баталсан “Хамтын ажиллагаа” нэгдсэн арга хэмжээг зохион явуулах удирдамж, төлөвлөгөө, ажиллах цагийн хуваарийн дагуу 15 заалт бүхий ажлын төлөвлөгөөг боловсруулан Цагдаагийн газрын даргаар батлуулан, зам тээврийн гэмт хэрэг, мал хулгайлах, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор орон нутгаас нийслэл, төв суурин газарлуу хууль бусаар тээвэрлэн ирж буй мал, мах, малын гаралтай түүхий эд, мод, модон материал, ашигт малтмалыг хянаж шалгах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдийн илрүүлэлтийг ахиулах, зохион байгуулалттай бүлэг, бөөгнөрөлд цохилт өгөх, оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж, олж баривчлах ажлыг эрчимжүүлэх зорилгоор зүүн бүсийн хэмжээнд зохион байгуулж байгаа “Хяналт-шийдвэрлэлт 2015”, “Таван эрдэнэ” нэгдсэн арга хэмжээтэй уялдуулан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 14-ний хооронд 40 хоногийн хугацаанд зохион байгуулж ажиллаа. 

Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтсан төлөвлөгөөт ажлын хүрээнд нийтийн хэв журам хамгаалах тасгаас алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бие бялдарыг хөгжүүлэх зорилгоор "Заалны хөл бөмбөг"-ийн тэмцээнийг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Зүүн бүсийн үндэсний тусгайлсан чиг үүрэг бүхийн байгууллагуудын дунд "Мөрдөстэй бүсгүйчүүд" тэмцээн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдаж Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нийт 12 байгууллага оролцсон бөгөөд тус Цагдаагийн газраас 8 эмэгтэй алба хаагчид авъяас билгээ уралдуулан амжилттай оролцсон байна.

Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн ажлын хүрээнд дэмжлэг үзүүлэх тасгаас алба хаагчид болон алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн дунд танин мэдэхүйн "АХА" тэмцээнийг  2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион явууллаа.

Зохион байгуулагдсан нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийн үр дүн, гэмт хэрэгтэй тэмцэх ажил, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаарх мэдээллийг газрын даргын зөвлөлийн болон тасгийн хамт олны хурлаар 4 удаа хэлэлцэж үр дүнг тооцлоо.

Аймгийн ГХУСАЗСЗ, Засаг даргын тамгын газарт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион явуулахад шаардагдах зардлын тооцоо, хэрэгжүүлэх төлөвлөгөөний саналыг гаргаж, 22 сая төгрөгийг шийдвэрлүүлэхээр хүргүүлсэ одоогийн байдлаар нийт 6.500.000 төгрөгийг шийдвэрлээд байна.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор туулах чадвар сайтай машин худалдан авахаар аймгийн 2015 оны төсөвт тусгуулсаны дагуу тендер зарлан гүйцэтгүүлж, машиныг хүлээн авахад бэлэн болсон байна.

2015 онд тус Цагдаагийн газраас бүлэг зохион байгуулалттайгаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан 4 бүлгийг илрүүлж, эрүүгийн хариуцлагад татан Малын хулгайн 53 холбогдогчтой, 88,5 сая төгрөгийн хохирол учруулсан 31 хэргийг илрүүлж ажилласан байна.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, сэжигтэй этгээд, хууль бусаар борлогдож байгаа мал маханд тавих хяналтыг сайжруулах зорилгоор “Малын хулгай илрүүлэлт-2015” нэгдсэн арга хэмжээг 2015.01.23-2015.02.23-ныг хүртэл хугацаанд зохион байгуулж, малын хулгайн 36 холбогдогчтой, 24,6 сая төгрөгийн хохирол учруулсан 18 хэргийг илрүүлсэн.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хууль бусаар үйл ажиллагаа явуулж болзошгүй ченж нарыг илрүүлж, бүртгэл судалгааг шинэчлэн хийх, хулгайн мал мах борлогдож болзошгүй газруудыг хяналтанд авч таслан зогсоох зорилгоор “Борлуулагч-2015 хэсэгчилсэн арга хэмжээг 2015 оны 4-р сарын 06-20-ны хооронд зохион байгуулав. Хэсэгчилсэн арга хэмжээний нийт 138 мал, махны  ченж нарын бүртгэлт  утас, гэрийн хаягийг нь торуулан баяжилт хийж урьдчилан сэргийлэх санамж 120 ширхэгийг тарааж ажилласан. Хэрлэн сумын 6-р багт байрлах Шүр, Онон махны  зах дээр  нядлагч 5 , гэдэсчин  8, шулагч 5 хүнийг бүртгэл судалгаанд авсан.

БНХАУ-руу экспортонд гаргахаар бэлтгэж байгаа адуунуудыг бүртгэх, хяналт тавих, хулгайн болон хууль бусаар мал борлогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Экспорт-2015” хэсэгчилсэн арга хэмжээг 2015.06.15-ны өдрөөс зохион байгуулан ажилласан. Аймгийн хэмжээнд “Тал нутгийн Хэрлэн” ХХК 1200 гаруй, “Их чулуут” ХХК 350 адууг экспортонд гаргахаар бэлтгээд байна. “Тал нутгийн Хэрлэн” ХХК 5000, “Их чулуут” ХХК 3000 адууг 2015 онд экспортонд гаргах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

Мөн түдгэлзүүлсэн хулгайн хэрэг бүрийг тасаг албадын дарга, ахлахуудад хуваарилан өгч хянуулан шалгах чиглэлээр 51 хэрэгт зааварчлага бичиж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажлыг гүйцэтгэх ажилтай хослуулан түдгэлзүүлсэн хэргийг илрүүлэх, шийдвэрлэх ажилд ахиц гаргах зорилт тавин ажиллаж байна.  Одоогоор мөрдөн байцаалтын шатанд 46, хэрэг бүртгэлтийн шатанд 10 малын хулгайн түдгэлзүүлсэн хэрэгтэй байна.

Алдагдсан болон алдуул мал бүрийг ASAP сангаар эрэн сурвалжлахаас гадна, 14 хоног бүр эрэн сурвалжлах тоотыг нийт сумдын хэсгийн төлөөлөгч, баг хариуцсан хэсгийн байцаагч нарт хүргүүлж, 7 хоног бүрийн лхагва гарагт цагдаагийн газрын өглөөний рапорт дээр алдагдсан малын талаарх мэдээллийг нийт алба хаагч нарт танилцуулж, эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, албаны цахим хаяг /и-майл хаяг/ нээж харилцан мэдээлэл солилцох, эрэн сурвалжлах ажиллагааг цахим хаягаар солилцож ажиллаж байна. Алдагд

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна