/ / “ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2016” АЖИЛ МЭРГЭЖИЛ, МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

“ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2016” АЖИЛ МЭРГЭЖИЛ, МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Монгол Улсын шинэ үеийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95, Замын цагдаагийн албаны 80, Мөрдөн байцаах албаны 70, Эрүүгийн албаны 82 жилийн ойд зориулан цагдаагийн алба, ажилтны үйл ажиллагааг сурталчилах, цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч нарын ажил мэргэжил, мэдлэг ур чадварын түвшинг ахиулах, туршлага солилцуулах зорилгоор “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2016” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээн хууль эрх зүй, IQ сэтгэн бодох чадвар, гүйцэтгэх ажил, хэргийн газрын үзлэг явуулах ур чадвар, компьютер техник хэрэгсэл дээр ажиллах чадвар, уран жолоодлого, бие бялдарын шалгуур үзүүлэлт, эрэн сурвалжлах “АSAP” санд ажиллах чадвар, АКМ, ПМ буу задлах, угсрах норматив үзүүлэлт, буудлагын төрлүүдээр явагдсан бөгөөд бусдыгаа хошуучлан оролцсон Баян дун сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Мөнхнасан 1 дүгээр байр эзэлж, Цагаан-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон 2 дугаар байр, Матад сумын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч М.Энхтөр 3 дугаар байр эзэлж, медаль, өргөмжлөл гардан авсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна