/ / "СНУКЕР БИЛЛЯРДЫН ТЭМЦЭЭН" ЗОХИОН ЯВАГДЛАА

"СНУКЕР БИЛЛЯРДЫН ТЭМЦЭЭН" ЗОХИОН ЯВАГДЛАА

Цагдаагийн газраас “Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах” ЦБҮАЖ /код 941/-ыг хэрэгжүүлэх, 2019 онд бие бүрэлдэхүүны дунд зохион байуулагдах “Соён гэгээрүүлэх ажил”-ын төлөвлөгөөний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны нэрэмжит шилжин явах цомын төлөөх “Снукер биллярд”-ын тэмцээнийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Center point” төвд зохион байгууллаа.

Тэмцээнд шилжин явах цомоор Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салаа шалгарч, “Багийн төрөл”-д “Тэргүүн” байранд Эрүүгийн цагдаагийн тасаг, “Дэд” байранд Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салаа, “Гутгаар” байранд Хэрэг бүртгэх тасгийн баг тамирчид, “Ганцаарчилсан төрөл”-д “Тэргүүн” байранд а/а Х.Хүрэлбаатар, “Дэд” байранд х/ч Б.Очирпүрэв, “Гутгаар” байранд Олон нийтийн цагдаа Д.Батбаяр, “Шилдэг тоглогч”-оор а/а Э.Шижирбат нар тус тус шалгарлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна